top of page
Books

Хүмүүнлэгийн сургууль 

Law Firm

Хуулийн сургууль 

Business Supplies Design

Эдийн засаг бизнесийн сургууль  

Бидний тухай 

Эрхэм зорилго 

Үнэт зүйл 

Амжилтууд 

Доктор (Ph.D), профессор Н. Хажидсүрэнгийн санаачилгаар 1992 онд “Орхон” их сургууль үүсгэн байгуулагдсан. Их сургууль 1999 онд анхан шатны магадлан итгэмжлэл, 2005 онд ахисан түвшний магадлан итгэмжлэл, 2018 онд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн олон улсын стандартын дагуу гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.

2021 онд Эрхзүйн магистрын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2025 онд их сургууль дөрөв дэх удаагаа магадлан итгэмжлэгдсэн.

Их сургууль нь 8,000 гаруй төгсөгчтэй бөгөөд багш нарын 70 орчим хувь нь эрдмийн зэрэг цолтой.

Судалгаа үр дүнд суурилсан сургалт  

Суралцагч-хэрэглэгчийн сэтгэл ханамж 

Багш-оюутны өөрийн болон нийгмийн итгэл, үнэмшил 

Нээлттэй мэдлэг, тууштай, хосгүй, сонирхол/ОИС/​

​O - openness - нээлттэй, ил тод байдал 

R - responsibility - хариуцлага

K - knowledge - мэдлэг

H - honesty - үнэнч тууштай байдал

O - outstanding /original - шилдэг/хосгүй байдал

N - noteworthy - онцгой, сонирхол

Даяаршлын эрин үед нээлттэй, харилцан идэвхтэй сургах орчинд инновацид тулгуурласан, чанартай сургалт, судалгаа, үйлчилгээгээр бие даан сурч боловсрох эрмэлзэлтэй манлайлагч бэлтгэх сургууль байна.

  • БМИҮЗ-өөс “Магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ” 1999

  • БМИҮЗ-өөс 2 дахь удаагаа “Магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ” 2005

  • Монголын эмэгтэйчүүдийн академи, НЗДТГ-аас “Шилдэг байгууллага” 2006

  • Монголын эмэгтэйчүүдийн академи, НЗДТГ-аас “Шилдэг байгууллага” 2007

  • МИДСК-ын гишүүний гэрчилгээ 2009

  • БСШУЯ-аас аттестатчиллын гэрчилгээ 2012

  • Монголын залуу сэтгүүлчийн хөгжлийн холбооны “Best of Mongolia 2012” олон нийтийн санал асуулгаар оны “Шилдэг хувийн хэвшлийн их дээд сургууль” 2012

  • Монголын сурагчдын холбооноос “Монголын шилдэг топ сургууль 2014”

  • БМИҮЗөвлөлөөс “Гишүүнчлэлийн батламж” 2015

  • БМИҮЗ-өөс 3 дахь удаагаа “Магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ” 2018  

  • БМИҮЗ-өөс 4 дэх удаагаа "Магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ" 2025

©2018 Orkhon University

bottom of page