МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Тухайн байгууллага /хөтөлбөр/ магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангаж буйг баталгаажуулж өгнө. Иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа /хөтөлбөр/ сонгоход туслана.Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ өөрөө өөрийгөө таних, өөрийгөө бусадтай жиших, бусад байгууллагатай харилцан итгэлцэх, бие биенийхээ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд туслана. Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно. Боловсролын байгууллага /хөтөлбөр/ цаашид өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх, ингэснээр улсын хэмжээнд нийт дээд боловсролын байгууллагад тавих минимум шаардлагын төвшинг улам дээшлүүлэх бололцоог олгоно. Багш, хамт олныг байгууллагаа үнэлэх, байгууллагын төлөвлөлтөнд өргөнөөр татан оролцуулна. Өөрсдөө сургуулийнхаа юу нь болохгүй доголдож байгааг тогтоож, хүн бүр суралцаж, дадлагатай болно.
ОРХОН ИХ СУРГУУЛИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ
-
1999 оны 06 сарын 19-ны өдөр байгууллагын анхны магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авсан.
-