ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
Хүмүүнлэгийн сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсан 1992 оноос хойш өнөөг хүртэл бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдээр сургалт, боловсрол олгож, улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан Орхон их сургуулийн ууган салбар сургуулийн нэг юм.
Оюутнуудын дадлагших үйл ажиллагааг дэмжин “Орхон-Хасү” олон улсын дунд сургууль, “Орхоны багачууд” цэцэрлэгүүддээ оюутнуудаа дадлагжуулхаас гадна төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэг, байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээгээр дадлагшуулж цаашлаад ажлын байраар хангуулах боломж олгуулж ажиллаж байгаа нь сургалт дадлагын чанар, өгөөжийг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгч байна.
Орхон Их Сургуулийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөн төгсөгч нар маань олон улсад үргэлжлүүлэн суралцах болон ажиллах боломжоор хангагдаж байна. Үүний нэг жишээ нь 2008 оны 5 сарын 10-наас эхлэн Орхон Их сургуулийн диплом ХБНГУ-д хүлээн зөвшөөрөгдсөнөөр германы их дээд сургуульд дадлага хийх, үргэлжлүүлэн сурах боломжтой болсон.
Бакалаврийн хөтөлбөрүүд
Сургалтын хэлбэр: Өдөр /4 жил/
-
Багш, бага ангийн боловсрол
-
Багш, сургуулийн өмнөх боловсрол
-
Багш, гадаад хэлний боловсрол
-
Багш, байгалийн ухааны боловсрол
-
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
-
Гадаад хэлний орчуулга
-
Сэтгүүл зүй
-
Нийгмийн ажил
-
Сэтгэл судлал
-
Олон улс, орон судлал
Сургалтын хэлбэр: Орой /2.5 жил/
-
Гадаад хэлний орчуулга
Сургалтын хэлбэр: Эчнээ/2.5-3.5 жил/
-
Багш, Сургуулийн өмнөх боловсрол
-
Нийгмийн ажил
Багш мэргэжилд ХӨРВӨХ хөтөлбөр
-
Багш, гадаад хэлний боловсрол
-
Багш, байгалийн ухааны боловсрол
-
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
-
Багш, бага ангийн боловсрол
-
Багш, сургуулийн өмнөх боловсрол
Магистрын хөтөлбөрүүд
-
Хэл шинжлэл
-
Боловсрол судлал
-
Нийгмийн ажил
Доктор /Ph.D/ хөтөлбөрүүд
-
Хэл шинжлэл
-
Боловсрол судлал