top of page

 

Тус сургууль өнгөрсөн жилүүдэд 23 удаа төгсөлт хийж нийт 8000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргаад байгаа бөгөөд тэдний 90 хувь нь  ажлын байраар хангагдсан буюу үргэлжлүүлэн суралцаж байна.

Орхон их сургуулийн төгсөгчид эх орныхоо хөгжлийн төлөө амжилттай ажиллаж байгаа нь үе, үеийн багш нарын бахархал төдийгүй төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өсгөсөн юм.

Тухайлбал: 2012-2016 онд Баянгол дүүргийн засаг даргаар 2000 оны төгсөгч Д.Оросоо,2003 оны төгсөгч С.Насанбат 2012-2014 Дархан-Уул аймгийн засаг даргаар, 2000 оны төгсөгч Х.Нямбаатар 2012-2016 онд Сонгино хайрхан дүүргийн иргэдийн хурлын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг энд дурьдах хэрэгтэй юм.

Орхон их сургууль Монголын дээд боловсролын түүхэнд анх удаадоктор төрүүлсэн хувийн хэвшлийн их сургууль бөгөөд нийт 9 доктор төрөн гарчээ.

Жишээ нь. Орхон их сургуулийн отгон докторуудын нэг 2014 онд Э.Энхпүрэв /ард түмэн электрон жаал нэр өгсөн/ БСШУЯ-ны сайдын зөвлөх албан тушаалд ажиллаж байх үедээ Орхон их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

2016 онд монгол улсын начин Б.Адъяахүү Орхон их сургуульд докторын зэрэг хамгаалснаар монгол улсын үндэсний бөхийн спортын шинэ үеийг бэлтгэхэд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтад тулгуурлан судалгаа хийх үндэс тавигдсан.   

 

        

Төгсөгчид

Төгсөгчдийн ажил эрхлэлт

Орхон Их Сургуулийг 2020-2024 онд төгссөн төгсөгчдийн судалгааны мэдээлэлд тулгуурлан үзэхэд нийт төгсөгчдийн 94-өөс дээш хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

         Төгсөгчдийн 2020-2024 он хүртэлх хөдөлмөр эрхлэлтийн хувийг дараах графикт харуулав.

Төгсөгчдийн хувьд ажил эрхлэхгүй байгаа шалтгааныг бүлэглэн авч үзэхэд, дараах үндсэн шалтгаан зонхилж байна. Үүнд:

  1. Хүүхдээ асраад ажил эрхлэхгүй байгаа-2.3%

  2. Гадаад руу сурах, ажиллахаар явсан-1.4%

  3. Мэргэжлээрээ ажил хайсан боловч олдохгүй-1.4%

Үргэлжлүүлэн суралцаж байгаа-0.1% зэрэг шалтгаанууд нийтлэг тохиолдож байна.

Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн мэргэжлийн чиглэлийн хувьд Багш, гадаад хэлний боловсрол /орос/-0,7 хувь буюу хамгийн бага хувийг эзэлж байна.  Багш, мэдээлэл зүйн боловсрол -2 хувь,  Багш, гадаад хэлний боловсрол /англи/-4,1 хувь, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр 6,1 хувь, бизнесийн удирдлагын чиглэлээр 6,8 хувь, Боловсрол судлалаар-10,9 хувь,  гадаад хэлний багш (англи) 4.1 хувь, эрх зүй 69,4 хувь буюу хамгийн хувийг эзэлж байна.

Тус сургуулийг 2024 онд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг бүрэлдэхүүн сургуулиар судлахад хөдөлмөр эрхлэлт хамгийн өндөртэй  сургуульд хууль зүйн сургууль -97.3%, Хүмүүнлэгийн сургууль -91,5%, Бизнесийн удирдлагын сургууль -93.7% байна

©2018 Orkhon University

bottom of page