top of page
Many Books
Throwing Caps

Бидний тухай 

Доктор (Ph.D), профессор Н.Хажидсүрэнгийн санаачилгаар “Орхон” их сургуулийг 1992 онд үүсгэн байгуулж, 1999 онд анхан шатны магадлан итгэмжлэл, 2005 онд ахисан түвшний магадлан итгэмжлэл 2018 онд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлийн олон улсын жишигт хүрсэн аргачлалаар гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. 

 

Орхон Их Сургууль нь Хуулийн Сургууль, Бизнeсийн Сургууль, Хүмүүнлэгийн Сургууль гэсэн бүтэцтэйгээр орчин үеийн дээд боловсролын шилдэг жишиг тогтоохоор зорин ажиллаж байна. Их сургуулийн дэргэд тодорхой чиглэлийн судалгааны төвүүдийг үүсгэн байгуулж байгаагийн дотор Монгол хэл, соёл судлалын төв, Нүүдлийн соёл иргэншлийн академи зэрэг багтаж байна. 

 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг манай сургууль Азийн болон барууны боловсролын философийг нэгтгэн оюутнуудын авьяас чадварыг шинэ санаачлага, дадлагад суурилсан сургалтаар хөгжүүлэн ажиллаж байна. Бид өөрийн түүхэн уламжлал, дэлхий дахины нээлт дээр суурилан өвөрмөц боловсролыг олгодог. Орчин үеийн, идэвхитэй, оюутан төвтэй сургуулийн хувьд манай оюутнууд бүгдээрээ ирээдүйн удирдагчид ба тэдний боловсрол, амжилт нь манай сургуулийн үндсэн зорилт гэж хүлээж авдаг. 

 

Орхон Их Сургуулийн 3 сургуулийн хүрээнд нийт бакалаврын 24, магистрын 7, докторын 4 хөтөлбөрөөр сургалт явуулж, англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшин, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх зорилтоо жилээс жилд сайжруулан ажиллаж байна. Орхон их сургууль өнгөрсөн хугацаанд баклавр, магистр, докторын түвшинд 8000 гаруй төгсөгчид бэлтгэн гаргасан нь өөрийн салбар болон эх орны хөгжилд түчээлэгчид болжээ. 

 

Орхон Их Сурууль нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн гишүүн бөгөөд тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн. Мөн ОИС нь Ази Номхон Далайн Бүсийн Их Сургуулиудын Холбооны (Association of Universities Asia Pacific) гишүүн ба тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

Орхоны мэдээ 

No posts published in this language yet
Once posts are published, you’ll see them here.

Холбогдох

89080091, 89080093, 89080094

info@orkhon.edu.mn 

Orkhon University

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • Instagram

Хаяг 

Орхон Их Сургууль

Чингис Хааны өргөн чөлөө

1-р хороо, Хан-Уул дүүрэг

Улаанбаатар 210136, Монгол

Library

©2018 Orkhon University

bottom of page