top of page
Буцах

🧑‍⚖️Эрх зүй хөтөлбөр

Суралцах хэлбэр:Танхим/цахим

 Бакалавр өдөр

🧑‍⚖️Эрх зүй хөтөлбөр

Орхон их сургууль нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвартай хуульчдыг бэлтгэх зорилготойгоор Эрх зүй хөтөлбөр-т элсэлт авч байна. Энэ хөтөлбөрөөр суралцагч та хууль, эрх зүйн онол, практикийн өргөн хүрээний мэдлэг эзэмшиж, нийгмийн шударга ёсыг сахиулах, иргэдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай болно.

Сургалтын онцлог:

Үндсэн хууль, иргэн, эрүү, захиргаа болон олон улсын эрх зүйн чиглэлээр гүнзгий мэдлэг олгоно

Хууль зүйн практик ур чадварыг дадлагаар хөгжүүлнэ (шүүх, прокурор, өмгөөлөгчийн байгууллага г.м)

Туршлагатай хуульч, профессор, докторуудын удирдлага дор суралцах боломж

Судалгааны ажил, эрдэм шинжилгээний бичвэр боловсруулах чадвар эзэмшинэ

Төгсөгчдийн боломжууд:

Шүүх, прокурор, өмгөөлөгчийн байгууллага, төрийн алба болон хувийн хэвшилд хуульч, зөвлөхөөр ажиллах

Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажиллах

Цаашид магистр, докторын түвшинд үргэлжлүүлэн суралцах боломжтой

©2018 Orkhon University

bottom of page