For All Major Home Appliances

Анодолу их сургууль
Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд ОИС нь БНТУ-ын Анадолу Их сургуультай 2017 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба уг гэрээний хүрээнд 2018, 2019 онд ОИС-ийн 8 багш, удирдлага Анадолу Их сургууль дээр ажиллаж, 2018 онд Анадолу Их Сургуулийн 2 багш ОИС-д ажилласан. Мөн энэ хичээлийн жилд ОИС-ийн ЭЗБУС-ийн 2 оюутан Анадолу Их сургууль дээр солилцооны хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр хамрагдсан.
Кодолани их сургууль
Орхон Их Сургууль нь Бүгд Найрамдах Унгар Улсын Кодоланьи Яаношын нэрэмжит их сургуультай (Kodolanyi Janos University) хамтран Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутнуудаа гадаадын их сургуульд нэг улирал суралцах боломжийг олгож байна. 2022 оны 8 сар – Хууль зүйн салбар сургуулийн оюутан О. Намуунаа, Б. Норжүмаа нар тус хамтын ажиллагааны хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн эхний улиралд Кодоланьи их сургуульд нэг улирал суралцаад ирлээ. 2023 оны 9–12 сар – Хууль зүйн салбар сургуулийн оюутан О. Анужин мөн тус хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилийн эхний улиралд амжилттай суралцсан юм.

Abai Myrzakhmetov Kokshetau University
Орхон их сургууль нь Какакстаны Абай Нурзахметовын нэрэмжит Кокшетаугийн их сургуультай 2024.11 сараас хойш хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээний бүтээл солилцох, мөн Кокшетау их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нөхцөл бүрдсэн.

Чэжүгийн үндэсний их сургууль
Орхон их сургууль Чежүгийн үндэсний их сургуультай 2023 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Чежүгийн үндэсний их сургуультай оюутан, багш солилцоо, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх боломжтой болсон.


UMAP-Ази, Номхон далайн их сургуулиудын холбоо
The Association of Universities of Asia Pacific (AUP) is an association of over 180 universities, founded with the support of UNESCO. Member universities are eligible for student exchange programs with member universities.
.jpg)
Евро-Азийн сан
Орхон их сургууль нь Евро-Азийн сантай хамтран ажилладаг. 2024-2025 оны хичээлийн жилийн II-р улиралд Евро-Азийн сантай хамтран "Азийн нийгэмлэг" сургалтыг амжилттай зохион байгуулсан юм.
.webp)
Эрасмус
Within the framework of the European Union’s Erasmus+ program, students have the opportunity to study at partner universities in countries such as Türkiye, Hungary, Italy, and Austria. In addition to tuition and travel cost coverage, students also receive a monthly stipend of EUR 800.

Ану-ын Миссури мужийн их сургууль
АНУ-ын Миссури мужийн Их Сургуультай 3+2 хэлбэрээр бакалавр, магистрын зэргүүдээ Миссури Их сургуульд хамгаалах, бакалавр, магистр, докторын зэргийн хамтарсан судалгаа хийх, солилцооны хөтөлбөрт хамрагдах, хамтарсан төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон

Anhui Xinhua, China
Orkhon University implements 3+1 and 2+2 joint programs with Anhui Tsinghua University.

БНХАУ-ын Сиас олон улсын их сургууль
БНХАУ дахь Америкийн SIAS-Олон Улсын Их Сургуулийн 2+2 хамтарсан хөтөлбөрөөр оюутан солилцооны гэрээгээр хос дипломтой төгсөх боломж нээгдсэн ба 2019 онд 5 оюутан хамрагдсан

БНХАУ-ын "Beijing Capital Normal" их сургууль
БНХАУ-ын бээжингийн багшийн их сургуультай 2023 оны 12 сараас эхлэн хамтран ажиллаж байна. .
“Orkhon University is developing diverse collaborations with more than 20 foreign universities and higher education institutions, such as those in the USA, South Korea, Russia, China, India, and Turkey, as well as with professional associations and research organizations.”

